2026-01-01

монгол хэл

Монгол хэл

Үйл явдал

Хэвлэл мэдээлэл, боловсролын салбарт болох үйл явдлын мэдээлэл байршина

2021-05-10 Дэлхийн эдийн засгийн форум тавдугаар сард болно

БЕРН. /Reuters/. Дэлхийн эдийн засгийн форумыг 2021 оны тавдугаар сард Швейцарын Люцерн хотноо зохион байгуулахаар болжээ. Энэхүү чуулга уулзалтыг цар тахлын улмаас хойшлуулна хэмээн өмнө нь мэдэгдээд байсан юм.


Форумыг зохион байгуулагчдын мэдээлснээр, ирэх оны уулзалт Давос хотод бус Бургеншток уулын ойролцоо оршдог Люцернд тавдугаар сарын 18-21-нд болох ажээ. Энэхүү форумыг ихэвчлэн нэгдүгээр сард зохион байгуулдаг билээ.


Давосын форум гэгддэг жил тутмын уулзалтаар дэлхийн улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар, бизнесийн манлайлагчид болон бусад төлөөлөгч янз бүрийн сэдвээр хэлэлцэж, санал бодлоо солилцдог.


2021 оны уулзалтыг биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулах бөгөөд “COVID-19” цар тахлын дараах үеийн талаар хэлэлцэхээс гадна илүү нэгдмэл, тогтвортой нийгмийг дахин цогцлооход түлхүү анхаарах ажээ.


“Ирэх оны чуулга уулзалтыг тавдугаар сард зохион байгуулах хэдий ч нэгдүгээр сарын 25-наас эхлэх долоо хоногт “Давосын яриа хэлэлцээ” цахим дээд хэмжээний уулзалт болно. 

2019-06-27 Европын ХМБ-ын хоёрдугаар форум

Европын ХМБ-ын хоёрдугаар форум 6 сарын 27-29 хооронд Латвийн Рига хотод болж өнгөрөв.

2019-04-22 ЮНЕСКО-оос 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үзэл баримтлалын баримт бичиг

ЮНЕСКО-оос 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үзэл баримтлалын баримт бичиг

2017-10-25 Дэлхийн ХМБ-ын долоо хоног

Дэлхийн ХМБ-ын долоо хоног 2017 нь 10 сарын 25-наас 11 сарын 1 хооронд Ямайкын Кингстон хотод болж өнгөрөв.

2011-10-17 Хэвлэл мэдээллийн боловсролын олон улсын анхдугаар форум

Хэвлэл мэдээллийн боловсролын олон улсын анхдугаар форум