2026-01-01

монгол хэл

Монгол хэл

2021-10-21 08:33:38

Шүүмжлэлт сэтгэлгээг сурснаар танд ямар ашигтай вэ?

Бодоё Шүүмжлэлт сэтгэлгээг сурснаар танд ямар ашигтай вэ?

Шүүмжлэлт сэтгэлгээг сурснаар танд ямар ашигтай вэ?

Сайн шүүмжлэлт сэтгэлгээтэй байх нь өнөөгийн нийгэмд хамгийн эрэлт хэрэгцээтэй шинж чанар төдийгүй ажилд ороход нэн тохиромжтой ур чадвар болжээ.

Орчин үед шүүмжлэлт сэтгэлгээний ур чадвар ажилчдад улам шаардлагатай болж, цаашид улам л чухал байр суурь эзлэж буй тухай судалгаа, тайланнийтлэлүүдэд ихээхэн дурдагдах болов. Залуу Австраличуудын сангийн 2015 оны тайланд сүүлийн 3 жилийн хугацаанд төгсөгчдөөс шүүмжлэлт сэтгэлгээний ур чадвар шаардах нь 158% өссөн байна. Уг мэдээллийг 2012-2015 онуудад 6000 өөр эх сурвалжаас 4.2 сая онлайн ажлын байрны зард анализ хийж бэлтгэжээ. Уг тайланд дурдсанаар чадварлаг ажилчдад урамшуулалт цалин өгөх ёстой байдаг аж. Жишээ нь, асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээний ур чадвартай ажилчид 7,745 долларын хамгийн өндөр цалин авдаг. Санхүүгийн бүрэн мэдлэг (5,224 доллар), бүтээлч ур чадвар (3,129 доллар) буюу арай бага цалинтай байдаг байна. Харин толилуулах (8,853 доллар), дижитал (8,648 доллар) ур чадварууд хамгийн өндөр авдаг ажээ. (Эх сурвалж: http://mlctraining.mn)

Шүүмжлэлт сэтгэлгээ нь цоо шинэ зүйл биш бөгөөд ажил олгогчид аль хэдийнээс л шүүмжлэлт сэтгэлгээний ур чадварыг шаардаж ирсэн бөгөөд харин сүүлийн жилүүдэд хурдацтай эрэлт хэрэгцээтэй болсоор байна.

2006 онд АНУ-н 400 гаруй ажил олгогчдын консорциумын томоохон тайланд шинэ албан хаагчдаас хамгийн ихээр хүсдэг ур чадварт “шүүмжлэлт сэтгэлгээ” багтжээ. Энэ нь “инноваци”, “мэдээллийн технологи”-ийн ур чадваруудаас ч дээгүүр жагссан үзүүлэлт юм. Ажил олгогчдод сургуулиа төгсөгчдийн хэдий хэмжээний техникийн мэдлэгтэй байх нь чухал бус харин ур чадвараа хэрэгжүүлэх, тэр дундаа шүүмжлэлт сэтгэлгээний ур чадвар нэн тэргүүнд шаардлагатай гэнэ. Шүүмжлэлт сэтгэлгээ нь ажилчдын асуудлыг ойлгох, бие даан шийдвэр гаргахад маш чухал гэж онцолжээ. Гайхалтай нь, ажил олгогчдын 92.1% нь шүүмжлэлт сэтгэлгээ маш чухал гэж үздэг ч их сургууль төгсөгчдийн 69.6% нь шүүмжлэлт сэтгэлгээний “дутагдалтай” байдаг хэмээжээ. 

Төгсөгчдийн онцлог шинж

Орчин үед их дээд сургуулиуд оюутнууддаа шүүмжлэлт сэтгэлгээг эзэмшүүлэх нь “төгсгөчдийн онцлог шинж” болно. Иймээс их дээд сургуулиуд “шүүмжлэлт сэтгэлгээ” буюу “аналитик сэтгэлгээ”-г оюутнууддаа эзэмшүүлэхэд илүүтэй анхаарч байна. Шүүмжлэлт сэтгэлгээтэй сургуулиудын жагсаалтыг хараарай. 

 

Мөн шүүмжлэлт сэтгэлгээг шалгах дараах тестүүд байдаг:

 

Саяхан АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр их сургуулиуд шүүмжлэлт сэтгэлгээг эзэмшүүлэх тал дээр учир дутагдалтай байгааг шүүмжилж, илүү анхаарах ёстой хэмээн онцолж байсан. Харин манай улсад шүүмжлэлт сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэхэд анхаарч, хүүхдийг багаас нь энэ чадварыг төлөвшүүлэхэд боловсролын байгууллагууд тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна.